作曲 : Azbayar Enkhtur
Навчинд тунасан шүүдрээр
Ганган цэцэг нь дэлгэрдэг
Наран нь тансаг гэрэлээр
Галбирхан бие нь төлждөг
Газар эхээс заяатай
Ганган цэцгийн дэрбээг
Хүн та өөрөө
Хөндөж битгий тасаарай
Сарны мөнгөн туяанд
Сайхан дэлбээ гялбадаг
Салхины урьхан илбээнд
Салаахан иш нь туялздаг
Газар эхээс заяатай
Ганган цэцгийн дэрбээг
Хүн та өөрөө
Хөндөж битгий тасаарай
Бие биеээ түшээд
Орчлонд ханьсан ургасан
Бэл бэлээ дэрлээд
Онгон талдаа соёолсон
Газар эхээс заяатай
Ганган цэцгийн дэрбээг
Хүн та өөрөө
Хөндөж битгий тасаарай
Газар эхээс заяатай
Ганган цэцгийн дэрбээг
Хүн та өөрөө
Хөндөж битгий тасаарай